Түүхэндээ анх удаа алт хүртсэн Финляндын хоккейчид хамгийн өндөр шагнал авна

Бээжингийн өвлийн олимп хоёрдугаар сарын 20-ны өдөр хаалтаа хийсэн бөгөөд энэ наадмыг Финляндын шигшээ баг хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар өндөрлүүлсэн юм. Ингэснээр Финлянд улс медалийн чансаанд 16 дугаарт бичигдэж байна.
Энэ улсын хүртсэн хоёр алтан медалийн нэгийг эрэгтэй хоккейн шигшээ баг авчирсан юм. Тэд түүхэндээ анх удаа хоккейн төрлөөр аварга болсон нь энэ. Бусад улс орнуудын адил тэднийг эх оронд нь хүндэтгэн угтахын дээр, урамшуулал шагнал олгоно. Хоккейчид бусад тамирчдаасаа илүү өндөр мөнгөн шагнал авна гэж КП мэдээлжээ.
Тодруулбал, хоккей зэрэг багийн спортын медальтнууд алт хүртсэн бол 100 мянган евро, мөнгөн медалийн төлөө 60 мянга, харин хүрлийн төлөө 40 мянган еврогийн шагнал хүртдэг аж. Харин ганцаарчилсан төрлийн спортынхны хувьд энэ дүн хоёр дахин бага байдаг гэнэ. Ингэснээр эх орондоо анх удаа олимпын хоккейн алтан медалийг авчирсан Финляндын хоккейчид 100 мянган еврогийн хэмжээтэй урамшуулал авах юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ