Геополитикийн нөхцөл байдлаас үүдэн газрын тосны үнэ буурлаа

img

Европын аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлын асуудлаарх Орос, Америкийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж болзошгүй гэсэн мэдээлэл гарсны дараа газрын тосны үнэ буурчээ. Энэ талаар Вести мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, хоёр орны дээд хэмжээний уулзалтын талаарх мэдээлэл гарснаас хойш газрын тосны үнэ буурч эхэлсэн бөгөөд Брент маркийн газрын тосны баррель нь гурван хувиар буурч, одоо 93 доллараар зарагдаж байгаа гэнэ. 

 

Хэвлэлүүдийн мэдээлснээр, газрын тосны үнэ баррель нь 100 долларын тэмдэглэгээтэй ихээхэн ойрхон байгаа бөгөөд геополитикийн хурцадмал байдал нэмэгдэх болон буурахтай холбоотой аливаа мэдээлэл гарах бүрийд үнэд ихээхэн өөрчлөлт орж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ