Донецк: Украины хорлон сүйтгэгч бөмбөг тавих гэж байгаад амиа алдсан

img

Украины хорлон сүйтгэгч Донецкын төмөр замын буудлын орчимд бөмбөг суурилуулах гэж байгаад амиа алдсан гэж өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын ардын цагдаагийн газар мэдээлжээ. 

 

"БНДАУ-ын Улсын аюулгүй байдлын яамны шуурхай мэдээллээр, хоёрдугаар сарын 21-ний өглөө 04:45 цагт төмөр замын буудлын бүсэд байх захын орох хэсэгт Украины хорлон сүйтгэгч дэлбэрэх төхөөрөмж суурилуулах гэж байгаад өөрөө дэлбэрсэн. Алан хядагчийн цогцосны үлдэгдлийн хажуугаас өөр нэг тэсрэх төхөөрөмж хийсэн цүнх олдсон" хэмээн Цагдаагийн газрын мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Үүнээс өмнө Украины цэргүүд Донецкийн хоёр сургууль руу буудсан талаар Гал зогсоох горимын хяналт, зохицуулалтын хамтарсан төв дэх Донецкийн төлөөлөгч мэдэгдэж байв. Ийнхүү буудсаны улмаас нэг сургуулийн фасад гэмтэж, цонхнууд хагарсан бол өөр нэг сургуулийн цонх, шил хагарчээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оросууд өөрсдөө шалтаг гаргаж байгаамаа...украйнууд шалтаг гаргахгүй 100%
2022-02-21
zochin:
Ukrai odoj baigaad suirex vii dee
2022-02-21
Оросууд өөрсдөө шалтаг гаргаж байгаамаа...украйнууд шалтаг гаргахгүй 100%
Ойлгомжтой:
Оросуудын жүжиг
2022-02-21