Монгол Улсын шүүх өнгөрсөн онд 89 089 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ

img

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Нээлттэй шүүх" хэвлэлийн хурал болж байна.

 

Монгол Улсын шүүх 2021 онд 89089 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүх 2021 онд эрүүгийн 12068 хэрэг, иргэний 45444 хэрэг, захиргааны 1764 хэрэг, зөрчлийн 21946 хэрэг нийт 80417 хэргийг хянан шийдвэрлэж, 1115 хүний хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2351 хүнд цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

 

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн өмнөх оноос 10.4 хувиар, иргэний хэрэг 15.3 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 15.7 хувиар, зөрчлийн хэрэг 4.8 хувиар тус тус өссөн байна.  Давж заалдах шатны шүүх 2021 онд эрүүгийн 2105 хэрэг, иргэний 2529 хэрэг, захиргааны 722 хэрэг, зөрчлийн 468 хэрэг нийт 5824 хэргийг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 22.1 хувиар, иргэний хэрэг 25.5 хувиар, зөрчлийн хэрэг 9.3 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Хяналтын шатны шүүх 2021 онд эрүүгийн 322 хэрэг, иргэний 1576 хэрэг, захиргааны 145 хэрэг, нийт 2043 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос  53.0 хувиар, захиргааны хэрэг 68.8  хувиар буурсан бол иргэний хэрэг 86.3 хувиар өссөн дүнтэй гарчээ.

 

 

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ