Украин Улсад суралцдаг 35 Монгол оюутан түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргажээ

img

 

Гадаад харилцааны яамнаас Украин улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

 

Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украин Улсад оршин суугаа монгол иргэд болон суралцаж байгаа оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байгаа аж.

 

Өнөөдрийн байдлаар Украин Улсад 22 Монгол иргэн байнга оршин сууж байгаа бол 68 Монгол оюутан тус улсын их, дээд сургуульд суралцаж байна. 

 

Украин улсад суралцаж байгаа монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргасан бол байнга оршин суугаа Монгол иргэдээс эх орондоо буцах шийдвэр гаргасан иргэн одоогоор байхгүй.

 

Украин Улсад оршин суугаа Монгол иргэд хэрвээ Элчин сайдын яамандаа бүртгүүлээгүй бол tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд туслалцаа, зөвлөгөө хэрэгтэй болсон тохиолдолд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.

 

Мөн түүнчлэн, Украин Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна.Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монголын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид алцагнаад байна л даа.
2022-02-23
Х:
Тийм улсад сурах гээл очиж л байдаг.тархи толгой нь зүгээрл байгаа даа.
2022-02-23