Хятадууд хайрын өдрийг тэмдэглэж байна

Хятадууд "хайрын өдөр" тэмдэглэж байна. Тодруулбал 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр долоо хоногийн хоёр дахь өдөр тохиож, олон хоёрын тоо давхцаж байгаа энэ өдрийг "хайрын өдөр" хэмээн тэмдэглэж байгаа аж.
Энэ өдөр нь "хайраар дүүрэн" байна гэж хятадууд итгэдэг бөгөөд учир нь хоёрын тоо нь хятад хэлэнд "хайр" гэдэг үгтэй ижил дуудагддаг аж. Тиймдээ ч Гэгээн Валентины өдрийн адилаар хоёрдугаар сарын 22-ныг ч тэмдэглэдэг гэнэ.
Шанхай, Ханжоу зэрэг томоохон хотуудад энэ оны хоёрдугаар сарын 14-нд гэрлэлтээ бүртгүүлэх хосын тоо цөөрсөн гэнэ. Шанхайн иргэний бүртгэлийн товчооны мэдээлснээр, хоёрдугаар сарын 14-ний өдөр 945 хос гэрлэсэн бол хоёрдугаар сарын 22-ны өдөр 1955 залуу хос гэрлэлтээ бүртгүүлэхээр төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ