З.Батбаяр: Монгол Улс усны нөөцийн хомстолд орсноо дэлхий дахинд зарлах цаг болсон

img

 

"Усны төлөө иргэдийн нэгдэл" ТББ-аас “Монгол Улсын ундны усны хэрэглээ улаан түвшинд хүрч байна” сэдэвт хэвлэлийн хурал хийлээ. 

 

"Усны төлөөх иргэдийн нэгдэл" ТББ-ын тэргүүн З.Батбаяр "Бид усны нөөцийн хомстолд орсон гэдгээ дэлхий дахинаа зарлах цаг болжээ. Өөрөөр хэлбэл, ундны усны хэрэглээ улаан түвшинд ирсэн байна. Усны нөөцийн хомстлоос гарах арга замыг ярилцах хэрэгтэй. Усны нөөцийн хомстлоос гарах гурван үндсэн арга зам бий. 

 

  • Ус хэмнэх

  • Ус дахин ашиглах

  • Усны нөөцийн хуримтлал бий болгох. 

 

Бид нэг үеэ бодвол ус хэмнэлттэй ашиглаж байгаа. Гэхдээ усны хэмнэлт нь  усны хомстлыг шийдэж чадахгүй. Усыг дахин ашиглаж байна. Харамсалтай нь энэ ч усны хомстлыг шийдэж чадахгүй. Тэгэхээр усны нөөцийн хомстлыг арилгах үндсэн арга зам нь усны хуримтлал бий болгох юм. Жишээлбэл, Туул гол тодорхой хугацаагаар тасалддаг. Туул голын ус тасалдах шалтгаан нь өвлийн улиралд газрын доорх усыг нь ховх сорсноос болсон. Туул гол газрын доорх усаа нөхөж чадахгүй байна. Тиймээс Туул голд далан барьж нөөц бүрдүүлэх хэрэгтэй. Бид усны талаар нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. Өнөөдрөөс эхлээд "Усны төлөөх иргэдийн нэгдэл" бүх талын үйл ажиллагаа явуулна" гэж мэдээллээ.

 

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
усан сан л байгуулах нь гарц шүү дээ
2023-04-06
t:
totiin hulgaachuud
2022-02-23
Асо:
Усны үнэ нэмэх болохоор ингэж хуцаж байх юм.
2022-02-23
Усаа хиймэл нуур үүсгэж хадгалах солонгос тэгдэг
2022-02-22
Нөгөө олон лам бөө нар яасан бэ худлаа юмнууд байхын
2022-02-22
!:
Za ochij ochij chi muu Mongolchuudad ug heleh uu te estoi zail !
2022-02-22
би:
муу ёрлож байна
2022-02-22
бө:
Гэхдээ мэдээж хэмнэхээ болино гэсэн үг биш шүү сорри. Аль болох хэмнэхийг дэмжих нь зөв тэглээ гээд айлгаж үнээ нэмж боло болохгүй.
2022-02-22
Худлаа бас ингэж болохгүйэ.:
Ойрын хэдэн зун ус үнэхээр хальж байна. Тэрнээсээ хоолой татаад говь руу хуримтлуулж болно. Энэ бол бидний арчаагүйнх. Харин Усны хомсдол зөвхөн хэт төвлөрсөн УБ-ын хувьд л хавар яригдана. Бусад үед нээх дутагдаад байгаа юм байхгүй шүү. Худлаа ингэж сенсаацлахаа больж үз.
2022-02-22
бө:
Гэхдээ мэдээж хэмнэхээ болино гэсэн үг биш шүү сорри. Аль болох хэмнэхийг дэмжих нь зөв тэглээ гээд айлгаж үнээ нэмж боло болохгүй.