Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний шийдвэрийг Бүгд Найрамдах Сири Улс бүрэн дэмжиж байна. Энэ талаар Сирийн Гадаад хэргийн сайд Фейсал Микдад мэдэгджээ.
Түүний өгүүлснээр Оросын төрийн тэргүүний шийдвэр нь түүхэн үйл явдал гэнэ. "Сири улс Ерөнхийлөгч Путиний мэдэгдлийг бүрэн дэмжиж байна. Барууны орнуудын бодлогод ийм байдлаар л хариу өгч болно гэж хэлье" хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.
Микдадын онцолсноор, Барууны орнууд терроризмыг дэмжиж, хүчний бодлогыг хаа сайгүй хэрэгжүүлдэгийн дээр зарим тохиолдол өөрсдийгөө аялдан дагалдуулахын тулд зөөлөн хүчний бодлого ашигладаг аж. Харин ОХУ Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн нь Барууны сүйтгэгч бодлогыг сөрж, энх тайвныг бэхжүүлнэ хэмээн Сирийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |