Э.Цэндбаатар: Цаашид амжилтаа ахиулахын төлөө хичээх болно

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Азербайжаны Рауф Агаевыг яллаа. Тодруулбал, өчигдөр орой Монголын цагаар 22.00 цагт Азербайжан улсын тамирчин 38 настай Рауф Агаевтай тулалдаж ялсан юм. Түүний хувьд мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийж, 3-0 амжилттай байна.
Тус тулааны дараа Гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Дэмжсэн та бүхэндээ баярлалаа. Мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийж яллаа. Багшгүй өөрөө бэлдээд гарч байгаа. Амжилтаа ахиулахын тулд хичээх болно" гэв.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ