COVID-19: Их Британи хязгаарлалтуудаа цуцална

Их Британи улс коронавирусийн халдвартай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлж байсан хязгаарлалтуудаа ээлж дараалан цуцалсаар, үлдсэн хязгаарлалтаа пүрэв гаригаас эхлэн цуцлахаар болжээ.
Тодруулбал, коронавирусийн шинжилгээний эерэг хариутай хүмүүс тусгаарлагдах журмыг дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн албан ёсоор цуцалж байгаа бол дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн шинжилгээг үнэ төлбөргүй авдгаа зогсоох аж. Түүнчлэн боловсролын байгууллагууд, хүүхэд асаргааны байгууллагуудын ажилтан, суралцагчдаас шинж тэмдэггүй үед нь долоо хоногт хоёр удаа шинжилгээ авдгаа зогсоох юм байна.
Сүргийн дархлаа өндөр төвшинд очсон тул хязгаарлалтуудыг цуцалж байгаа ч цар тахал дуусаагүй хэмээн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ. Шинэ штаммууд гарна, тэдгээр нь омикроноос аюултай гэдгийг эрдэмтэд анхааруулсаар байгааг Их Британийн Ерөнхий сайд цохон тэмдэглэсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ