Мадуро Украиныг Барууны колонитой зүйрлэв

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Украиныг Барууны орнууд удирддаг хэмээн мэдэгдэж энэ улсыг колонитой зүйрлэжээ.
Венесуэлийн Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хөрш оронтойгоо асуудлаа шийдэхэд үргэлж дипломать шийдэль хайж байсан гэнэ. "Украинд эрх барьж байгаа, АНу, Европын холбоотон болох элитүүд Минскийн хэлэлцээрийг үгүйсгэсэн. Энэ улсыг яг л колони шиг удирддаг" хэмээн Николас Мадуро мэдэгджээ.
Үүнээс өмнө Мадуро Луганск, Донецкийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх Путинй шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Мөн Донбасс дахь хурцадмал байдлыг дипломат замаар шийдэхийг уриалж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ