Орост Донбассаас 100 мянга орчим дүрвэгч иржээ

Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Бүгд Найрамдах Донецк Ард Улсаас нийтдээ 100 мянга орчим дүрвэгч Орост ирсэн талаар ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Николай Панков мэдэгджээ.
"Сүүлийн өдрүүдэд орон гэрээ орхин дүрвэсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настны тоо 100 мянга орчим болсон. Тэднээс 29 мянга гаруй нь хүүхдүүд" хэмээн Батлан хамгаалахын дэд сайд мэдэгдсэнийг РИА Новости дамжуулжээ.
Эргэн сануулахад, Донбасст хоёрдугаар сарын 17-ны өдрөөс нөхцөл байдал хурцадсан юм. БНДАУ, БНЛАУ-ын эрх баригчид бүх нийтийн дайчилгаа зарлаж, энгийн иргэдийг Орос руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан. Эхний ээлжинд хүүхдүүд, эмэгтэйчүүд, ахмад настнуудыг нүүлгэн шилжүүлж байгаа аж. Дүрвэгчдийг Оросын Ростов муж хүлээн авч байгаа бөгөөд 2000 орчим дүрвэгч нэг удаагийн тэтгэмж болох 10 мянган рублийг авчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ