Энэтхэг ирэх сараас агаарын хилээ нээж магадгүй

Коронавирусийн цар тахлын улмаас олон улсын тогтмол нислэгийг хоёр жил орчмын хугацаанд зогсоосон Энэтхэг улс ирэх сарын 15-ны өдрөөс эхлэн агаарын хилээ нээж магадгүй гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Times of India сонин мэдээлжээ.
Сонины мэдээлснээр, хоёр жилийн дараа, гуравдугаар сарын 15-ны өдрөөс олон улсын тогтмол нислэгийг сэргээа шийдвэрийг Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн яам, Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөж байгаа гэнэ. Энэ улсад коронавирусийн халдварын тоо буурч байгаа тул ийнхүү агаарын хилээ нээх талаар хэлэлцэж эхэлжээ.
Түүнчлэн гадаадаас ирсэн зорчигчдыг нисэх буудал дээр хүлээн авах зохих журмыг боловсруулахаар төлөвлөж байгаа бөгөөд гэхдээ одоогоор Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн газар энэ талаар албан мэдэгдэл хийгээгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ