Сурагчид гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалахад суралцжээ

img

 

Аймгийн Онцгой байдлын газар “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын “Сэлэнгэ” нэгдсэн хөтөлбөртэй хамтран “Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхим”-ыг байгуулсан.

 

Тус танхим нь цэцэрлэгийн болон ЕБС-ийн сурагчдад өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар эзэмшүүлэх “Аврагч мазаалай”, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох “Галын аюулгүй байдал”-ын сургалтын танхимуудтай.

 

 

Тэгвэл Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн 7а, б, в бүлгийн 56 сурагч дээрх танхимуудтай танилцаж, сургалтад хамрагдлаа.


Сургалтаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар мэдлэг олгож, сурагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

 

Мөн “Тохиолдож болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх 10 алхам” номыг сурагчдад тараалаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос бөөрийг 760,000 долларын үнээр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид таны визээ хагалгаанд орохоор болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахын тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Хэрэв та байгаа бол тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
2022-02-23