Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үед осол гарчээ

Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үед осол гарчээ. Тодруулбал, "Их тээвэр" ХХК-ний машин нь хоёрдугаар сарын 22-ны өдөр Чулуун-Овооны тойрог дээр тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үед бэхэлгээ нь тасарч Toyota Priuse маркын улсын дугаартай автомашиныг мөргөсөн осол гаргасан байна.
Дээрх осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийг цагдаагийн байгууллагад шалгуулж, 2.273.000 төгрөгийн хохирлыг нь барагдуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ