Украинчууд Киевээс зугтаж байна

img

ОХУ-ын Ерөнхийлөгч хоёрдугаар сарын 24-ний өдөр Донбасст цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргасан. Улмаар үүний араас Украины нийслэл Киев болон бусад томоохон хотуудад дэлбэрэлт болж байгаа талаарх мэдээлэл гарсан юм. 

 

Барууны хэвлэлүүд Оросын цэргүүд хэдийнэ Киевт очсон, Украины цэргүүдтэй байлдаж байгаа талаарх мэдээллийг дамжуулсаар байна. Нөхцөл байдал ийнхүү хурцадсантай холбоотойгоор украинчууд Киевийг орхин зугтаж байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр Киевээс гарах хэсэгт урт түгжрэл үүсжээ. 

 

Украины эрх баригчид ард иргэдээ цочирдохгүй тайван байхыг уриалсан ч Киев хотод хэдэнтээ дэлбэрэлт болсны улмаас иргэд сандралдаж, метронд олноор цуглах болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zelenskiig amidaarn barij tcergiin shuuheer oruul
2022-02-25
ХН:
У КРАЙН ЧУУД КИЕВЭЭС НУТГААСАА ДҮРВЭЖ БАЙГАА НЬ ҮНЭН БОЛОВЧ ГОЛ САНАА НЬ КОШИГ ШОГИЙН КОШГИН ШОГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ЗАЛХААД ИТГЭХЭЭ БОЛИОД ҮНЭНХҮҮ ДУРГҮЙ НЬ ХҮРЭЭД ЗУГТАЖ БАЙГАА БАЙХ ӨӨ. ГУТАРСАН БАЙХ.
2022-02-25