Рублийн ханш унав

img

ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж, нөхцөл байдал хүндэрсэн нь хөрөнгийн зах зээлд хүнд цохилт өгч байна. Хоёрдугаар сарын 24-ний өдөр Москвагийн бирж дээр нэг ам доллар 86 рубльд хүрчээ. 

 

Ийнхүү нэг ам.доллар 86 рубльд хүрсэн нь 2016 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Арилжааны үеэр хамгийн дээд тал нь ам.доллар 89,6 рубльд хүрсэн байна. Хамгийн сүүлд 2016 оны нэгдүгээр сарын 21-нд нэг ам.доллар 86 рубльтэй тэнцэж байснаас хойш ийм өндөр үзүүлэлтэд хүрээгүй аж. 

 

Европын валютын ханш ч мөн нэмэгдэж байна. Москвагийн бирж дээр арилжаа эхэлсэн үед нэг евро 100 рубль хүрчээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ