Anonymous хакерчдын бүлэг ОХУ-д цахим дайн зарлалаа

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдэж, Улмаар Украин руу халдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор барууны орнууд хориг арга хэмжээгээ чангатгаж эхэлсэн бол дэлхийн хамгийн алдартай хакерын бүлэг Орост дайн зарлажээ.
DW агентлагийн мэдээлснээр, дэлхийн хамгийн алдартай хакерчдын бүлгийн нэг болох Anonymous "Оросын Засгийн газарт албан ёсоор цахим дайн зарлалаа" хэмээн мэдэгдсэн байна. Энэ бүлэгтэй холбоотой Твиттер хаягт нийтлэсэн мэдээлэлд #Ukraine гэсэн хештег ашиглажээ.
Улмаар Оросын Засгийн газраас санхүүждэг, олон хэл дээр мэдээлэл дамжуулдаг олон улсын мэдээллийн сувгийнRussia Today сүлжээний сайтад халдсан хэмээн мэдэгдсэн байна. Энэ мэдээллийг шалган Russia Today сайт руу ороход үнэхээр ажиллахгүй болжээ.
Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-нд шилжих шөнө Украины эсрэг дайн эхлүүлснээ зарласан. Ингээд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оростой дипломат харилцаагаа тасалснаа зарласан бол АНУ, Их Британийн эрх баригчид Оросын эсрэг шинээ хориг арга хэмжээ тавьсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ