Зеленскийн хүсэлтээр Францын Ерөнхийлөгч Путинтэй ярьжээ

img

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярьжээ. Тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хүсэлтээр ийнхүү утсаар хэлэлцээ хийсэн байна. 

 

"Украины Ерөнхийлөгч Зеленскийн хүсэлтээр би ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй шуурхай, ил тод ярилцаж, санал бодлоо солилцсон" хэмээн Эммануэль Макрон мэдэгджээ. Түүнчлэн Оросын төрийн тэргүүнийг нэн даруй байлдааны ажиллагаагаа зогсоохыг хүссэн гэж Макрон онцолсныг DW агентлаг дамжуулсан байна. 

 

Кремлиэс гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Франц, Оросын төрийн тэргүүнүүд Украиныг тойрсон нөхцөл байдлын талаар нухацтай, нээлттэй ярилцаж, санал бодлоо солилцсон гэнэ. Энэ үеэр Донбасс дахь тусгай ажиллагааны талаар болон Орос улс ийм шийдвэр гаргах шаардлагатай болсон талаар Макронд тайлбарласан аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ