Киевийн орон сууцны барилга довтолгоонд өртжээ

Украины нийслэл Киев хотод орон сууцны барилга довтолгоонд өртсөн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Энэ мэдээллийг Украины Онцгой байдлын яам баталсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Жуляна нисэх буудлаас холгүй орших Соломенский дүүрэгт орших орон сууцны барилга дайралтад өртжээ. Урьдчилсан мэдээллээр, амиа алдсан хүн байхгүй, шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.
Энэ хэрэг болсны дараа оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ