"Газпром"-ын санхүү эрхэлсэн захирал амиа хорложээ

img

Оросын Ленинградск мужид "Газпром"-ын нэгдсэн тооцооны төвийн Ерөнхий захирлын орлогч амиа хорлосон талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Газпромын санхүү эрхэлсэн захирал амиа алдсан талаарх мэдээлэл хоёрдугаар сарын 25-нд гарсан бөгөөд Ленинградск мужийн Ленинск сууринд нэгэн эрэгтэй амиа алдсан байсан талаар цагдаагийнханд мэдээлсэн байна. 

 

Цагдаагийнхан хэргийн газарт ирээд Газпромын Нэгдсэн тооцооны төвийн ерөнхий захирлын орлогч Александр Тюляковын цогцосыг олжээ. Тэрбээр зурвас бичиж үлдээгээд, дүүжилж амиа хорлосон байсан аж. 

 

Александр Тюляков 2014 оны гуравдугаар сараас эхлэн "Газпром трансгаз Санкт-Петербург"-ийн байгууллагын хамгаалал, мэргэжилтнийн удирдлага хариуцсан орлогч захирлын албан тушаалд ажиллаж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ