Орост тавьсан хориг: Нэг ам.доллар 150 рубль хүрчээ

img

Орос Украин руу халдсанаас хойш рублийн ханш үргэлжлэн унасаар байгаа бөгөөд Оросын томоохон банкууд ням гарагт валют солих ханшаа нэмэгдүүлсэн талаар Forbes мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ням гарагт нэг ам.доллар 100 гаруй рубль, евро 110 рублиэр арилжаалагдсан байна. Сбербанкны ханшаар нэг ам.доллар 99,49 рубль, еврол 110,49 рубль, ВТБ банкны ханшаар нэг ам.доллар 105 рубль, евро-155 рубльд хүрсэн бол Тинкофф банкны ханшаар доллар 114,8 рубль, евро 125 рубльтэй тэнцэж байсан байна. Үүүнээс хэдэн цагийн дараа Тинькофф дээр нэг ам.долларын ханш 154 рубльд хүрчээ. 

 

Орос Украин руу халдсантай холбоотойгоор барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний дээр энэ улсын Төв банкны хөрөнгүүдийг царцааж, SWIFT системээс хэсэгчлэн салгахаар болсон юм. Төв банкны олон улсын нөөцийг царцааснаар рублийн ханшийг тогтоон барих боломжгүй болно гэж шинжээчид үзэж байна.

 

ОХУ-ыг SWIFT-ээс хэсэгчлэн салгасан нь буюу SWIFT гэж юу вэ
 

ОХУ Украин руу довтолж эхэлсэнтэй холбоотойгоор Барууны орнууд Оросын эсрэг шинээр эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч хэрэгжүүлсэн юм. Улмаар ням гарагт шилжих шөнө Оросыг SWIFT-ээс хэсэгчлэн салгахаар болсон талаар Барууны орнууд албан ёсоор зарлав. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энг:
монгол ардын үлгэрүүд ккк
2022-03-01
зочин:
“Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно” гэсэн үг байдаг. Үхэл нь ирсэн Америкийн утсан хүүхэлдэй Зеленский гэдэг хулгана оросын Путин гэдэг хүчирхэг мууранд бариулж үхэх нь тодорхой боллоо.
2022-02-28
энг:
монгол ардын үлгэрүүд ккк
зочин:
“Унтаж байгаа баавгайг сэрээж болохгүй. Заавал бариулдаг” гэсэн үг байдаг. Америкийн утсан хүүхэлдэй Зеленский Оросын унтаж байгаа баавгай Путиныг сэрээлээ. Одоо Путин гэдэг хүчирхэг баавгайд бариулж идүүлэх нь тодорхой боллоо.
2022-02-28
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудад тусламжийн гараа сунгаж, эдгээр улсуудыг Америк, Англи, ХБНГУ, Европын дээрэмчдээс хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-02-28
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
2022-02-28
Зочин:
Путлер капут
2022-02-28
Удахгүй монголд нөхцөл байдал хүндрэх болждээ. Ковидыг ялсан шиг тэсэж тэвчиж гарах боллоо төр засаг доривтой арга хэмжээ авахгүй бол гадаад политик өөрчлөгдөж амьдрах боломж хунигдах хаалттай боллоо
2022-02-28