Небензя: Барууныхан найман жилийн туршид Донбасст үйлдсэн украинчуудын гэмт хэргийг анзаараагүй

Барууны орнууд Украины үндсэрхэг үзэлтнүүдийн үйлдсэн гэмт хэргийг найман жилийн туршид анзаараагүй гэж НҮБ-ын дэргэдэх Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя мэдэгджээ. Түүний өгүүлснээр, өнөөгийн хямралд хүргэсэн нөхцөл байдлыг засахад анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэнэ.
"Энэ хямрал нь Украинд Орос цэргийн тусгай ажиллагаа явуулснаар эхлээгүй, харин түүнээс хавьгүй өмнө, та нар Украины үндсэрхэг үзэлтнүүд Донбасст үйлдэж байгаа гэмт хэргүүдийг найман жилийн туршид хараагүй мэт дүр эсгэх үед чинь эхэлсэн юм" хэмээн Небензя мэдэгджээ.
Өмнө нь Василий Небензя НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр үг хэлэхдээ Оросын Зэвсэгт хүчин Украинд хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, сургууль зэрэг цэргийн бус объектуудад цохилт өгч байгаа гэх мэдээллийг "худал, хуурмаг" хэмээж байлаа. "Украины үндсэрхэг үзэлтнүүд Украины оршин суугчдыг бараг л барьцаалж, тэднийг амьд бамбай болгон ашиглаж байгаа" нь жинхэнэ аюул хэмээн тэрбээр мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ