Украинд байгаа монгол иргэдийн ар гэрийнхэн Б.Батцэцэг сайдтай уулзахыг хүсэж байна

Украинд байгаа монгол иргэдийн ар гэрийнхэн Гадаад харилцааны яамны гадаа цуглаад байна. Тэд Гадаад харилцааны яам Украинд байгаа иргэдийг татан авах ажилд маш хойрго хандаж, нийгэмд олон худал мэдээлэл өгч буйг хэлж байна. Тухайлбал, Польш руу нэвтэрсэн иргэдийг Гадаад харилцааны яам татаагүй, иргэд өөрсдөө гарсан гэдгийг хэлж байна.
Украинд байгаа 18 монгол иргэн хоргодох байрнаас гарч чадахгүй, хоол хүнс, ундны усгүй болж байна. Мөн зарим оюутны биеийн байдал хүнд буйг эцэг эхийн төлөөлөл хэлж байна.
Тэд монгол иргэдийг татан аван асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзахыг хүсэж байна. Ар гэрийнхэн нь гарын үсэг цуглуулж, Гадаад харилцааны яаманд шаардлага хүргүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ