Путинд импичмент зарлах уриалга гаргажээ
2022-02-28

Change.org цахим хуудас дээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд импичмент зарлах, Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг шаардсан өргөх бичгийг байршуулжээ. 

 

Үүнд "Дэлхийн гуравдугаар дайн өдөөх гэж оролдсон, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд импичмент зарлаж, түүнийг цэргийн шүүхээр оруулахыг шаардаж байна. Мөн Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг шаардаж байна" хэмээсэн байна. 

 

Түүнчлэн Путинийг дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн  Гитлертэй зүйрлэжээ. 2022 онд, 77 жилийн дараа ОХУ-д түүнтэй төстэй хүн гарч ирсэн хэмээн бичсэн байна. 

 

Одоогоор энэ өргөх бичигт 283 мянган хүн дэмжсэн санал өгчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Холбоосыг нь оруулахгүй яагаа вэ??
2022-03-03
283 хүн л бна ш дээ, 283 мянган хүн алга
2022-02-28
хуцна биз
2022-02-28