Мирошник: Украины төлөөлөгчид Польшид байхдаа зааварчилгаа авсан байх

img

Беларусьт Оростой хэлэлцээ хийхээр ирэхдээ Украины төлөөлөгчид Польшоор тойрон очсон. Энэ үеэрээ барууны зааварлагчдаасаа зааварчилгаа авсан байж болзошгүй, тэр зааварлагчид нь сөргөлдөөнийг зогсоох хүсэлгүй байсан байж мэднэ гэж Донбасс дахь зохицуулалтын хүмүүнлэгийн дэд бүлэг дэх Бүгд Найрамдах Луганск Ард Улсын төлөөлөгч Родион Мирошник үзэж байгаа аж. 

 

"Хэт удаан явж хүрснээ логистикийн асуудал гэж тэд тайлбарлаж байгаа. Амь насаа хамгаалахын тулд Польшийн нутгаар дамжин Гомель руу ирсэн гэх. Хэлэлцээ хийгчид Польшид америкчуудаас, ер нь л англичуудаас зааварчилгаа авсан байхыг үгүйсгэх аргагүй юм" хэмээн Мирошник Телеграм хуудсандаа бичжээ.

 

Беларусь, Украины хил дээрх Припять голын орчимд ОХУ, Украины хэлэлцээ болохоор товлогдсон. Одоогоор Оросын төлөөлөгчид Украины талыг хүлээж байгаа гэсэн мэдээлэл байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ