“Дайн болохыг нотол” гэж оюутнуудтай тохуурхсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцно

img

Украин улсад нөхцөл байдал хүндэрснээс 02 дугаар сарын 24-нөөс хойш Монгол Улсын 24 иргэнийг аюулгүй бүсэд оруулсан. Тэднээс 3 нь өчигдөр эх орондоо ирсэн бол 15 иргэн 03 дугаар сарын 03-нд Монголд ирнэ. Мөн гурван иргэний тийз өнөөдөр баталгаажсан бол 2 хүн сайн дураараа үлдэхээр болсон. Польшийн хил дээр 8 иргэн ирсэн, ЭСЯ-ны ажилтнууд татаж авахаар ажиллаж байна. Одоо Харьков хотод 23 иргэн хамгийн аюултай бүсэд бүгд хоргодох байранд байна. Тэдний 18 нь оюутан юм. Тэднийг аюулгүй татаж авахаар ОХУ-ын ЭСЯ-тай мэдээлэл солилцож байна гэдгийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэллээ.

 

 

Харьков руу орох, гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан учраас хоол хүнс, тусламж оруулах боломжгүй байгааг ГХЯ-наас мэдээлж байна.

 

Украин улс дахь нөхцөл байдал хүндэрсэн учраас оюутнууд эх орон руугаа буцахаар ЭСЯ болон консулын албанд хандсан ч “дайн болохгүй, дайн болохыг нотол” гэхчлэнгээр тохуурхсан байдаг. Тэгвэл оюутнуудтай зүй бусаар харьцаж, буруу мэдээллээр хүнд байдалд оруулсан Элчин сайд болон Элчин сайдын яамны ажилтнуудтай хариуцлага ярина гэдгийг  ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Жин:
Сайхан улин гуцдаг гөлөг шүү..Ингэж байж данхар толгойлсон дарга нарынхаа уурыг хүргээд ажилгүй болох вий дээ..
2022-03-01
Иргэн:
Энэ дөрвөд Нямдоржийн хүү аав шигээ дүрдээ итгэчихсэн хэрүүлч нөхөр байлгүй. Үе залгамжилсэн төрийн хор найруулагчид.
2022-03-01
123:
ЭСЯам Украин улсад байдаггуйг энэ мэддэгуй юм уу? Ямар ажил хийдэг хун бэ?
2022-02-28
Ккк....:
Украйнд Элчин сайд бүү хэл Консул ч байхгүй шд. Ямар Элчинтэй хариуцлага тооцохын. Аавынхаа найз Орост элчин хийж байгаа Энхтүвшин гэж хүнтэй юүүү. ..кк
2022-02-28
Зочин:
Хэ ийм богино ахар охор нөхдүүд өөрсдийгөө хаан заан болсон юм шиг андуурсан байгаа ийм нөхдүүд төр засагт Хог шиг их байгаа даа
2022-02-28
zochin:
Tomilson Battsetseg saidaas exleed elchin said konsul xurtlee yos zuin xariutslaga tootsoj cholooluulex arga xemjee av.Xuuk yaaj ogtsorloo yag tuun shig
2022-02-28
Нямка:
Энэ Нямдоржийн хүү бас нэг попрогч гараад ирлээ.
2022-02-28
Зочин:
Энэ хүн чинь ажилаа хийдэгүй, мэдэхгүй, дургүй хүний төгс баг хамт олонтой юм байна лээ. Өөрөө бол тийм хүмүүсийн тийм байлгах гэж удирддаг дарга нь шүү дээ.
2022-02-28
Zochin:
Oromdood hayah biz dee.etik bhgyi bydyyleg alban tushaaltnuud..
2022-02-28
Хүүхдээ хамгаал:
Батцэцэг нь хариуцлага хүлээх ёстой юм бишүү? Ёс зүйгүй чадваргүй хүнийг томилж монголын төлөөлөл болгосон хариуцлага хүлээх ёстой.Тэр хүнээсээ илүү чадварлаг байсан бол аль хэдийн асуудлыг шийдэж хүүхдүүдээ авчих л байсан ш дээ
2022-02-28
иргэн:
Хариуцлага тооцно л гэх юм. Тэгээд хэлээд суух юу байнаа хариуцлагаа тооцсон шиг тооцоод яваа ч сайд гээд халимаг үстэй авгайгаас эхлээд бүгдийг нь чөлөөлөөд явчих л даа. Энэ засгийн газрын хамгийн сул тал нь ерөөс хариуцлага тооцож чадахгүй үлбийгээд яваад байнаа. Байгал орчны яаманд хариуцлага тооцсон нэртэй улам дордуулаад далимдуулаад ямарч чадваргүй 0 ийн 0 суганы үснүүдээ тавиад улам дордуулаад байх юмаа.
2022-02-28
ЗОЧИН:
САЙДУУД НЬ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ Л БОЛЖ БАЙЖ ЦЭГЦЭРНЭ ШҮҮ ДЭЭ
2022-02-28