"Загасчны байшин"-д хэлэлцээ эхэллээ

img

 

Москвагийн цагаар 12.00 цагт, Улаанбаатарын цагаар 17.00 цагт Беларусь, Украины хил дээрх Припять голын орчимд Орос, Украины талуудын энхийн хэлэлцээ эхэллээ. Украины төлөөлөгчид хэлэлцээ хийх газарт  нисдэг тэргээр ирсэн юм.

 

Тэд хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдсэнээсээ хойш 21 цагийн дараа ийнхүү Припять орчимд ирлээ. Ийнхүү удсан нь Украины тал "аюулгүй байдлаа бодолцон" Польшоор тойрон ирсэнтэй холбоотой юм.

 

 

Аюулгүй байдлыг харгалзан хэлэлцээ хийх газрыг нарийн мэдээлэхгүй байгаа юм. "Загасчны байшин" гэж оролцогчид нэрлэсэн энэ байранд Орос, Украины хэлэлцээ болж байна. Энэ байшин Припять голын эрэгт байдаг аж

 

ОХУ, Украины хэлэлцээ эхэллээ. Хэлэлцээрт Украины талаас тус улсын Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Гадаад хэргийн дэд сайд Николай Точицкий, Дээд Рад дахь "Ард түмний зарц" фракцийн тэргүүн Давид Арахамия оролцож байна. Харин Оросын талаас БХЯ, ГХЯ, Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгчид оролцож байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jordan:
Gazariin neriig helehgui gesen medeed bgaan bishuu hehe
2022-03-02