CNN: Киевийн ойролцоох Оросын цэргийн цуваа 40 бээр газар үргэлжилж байна

Украины нийслэл Киевийн захад хүрсэн Оросын цэргийн цуваа өмнө нь таамаглаж байснаас хавьгүй урт гэдгийг Maxar Technologies-ийн шинэ хиймэл дагуулын зургууд харууллаа гэж CNN агентлаг мэдээлжээ.
Даваа гарагийн үдэш Максарын нийтэлсэн хиймэл дагуулаас авсан зургууд дээр Оросын цэргийн цуваа 40 бээр газар үргэлжилж байгаа нь харагдсан байна. Энэ нь цуваа 67,3 км урттай байна гэсэн үг. Өмнөх хиймэл дагуулын зургуудаар 17 бээр газрыг эзлэж байна гэсэн мэдээлэл гарч байв.
CNN агентлагийн мэдээлснээр, Оросын цэргийн цувааны ихэнх хэсгийг хуягт техник, танк, артиллери, бусад тээврийн хэрэгсэл эзлэж байгаа гэнэ. Даваа гарагт авсан хиймэл дагуулын зурагнаас харахад цэргийн цуваа Антонов агаарын баазаас хөдөлж Киевийн төвөөс 17 бээр газар хүртэл сунасан байна гэж CNN агентлаг мэдээлжээ.
Өмнө нь, ням гарагт хиймэл дагуулаар зураг авахад Украины Иванково суурин орчим дахь Оросын цэргийн цуваа 3,5 бээр газар үргэлжилж байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ