Украинчуудын шахалтаар Endeavour group Орос архи зарахаа зогсоов

Австралийн согтууруулах ундааны худалдаа эрхэлдэг Endeavour group гэх томоохон групп Орост үйлдвэрлэсэн архи худалдаалахаа зогсоожээ. Тэд Австрали дахь украинчууд удаа дараа уриалсны эцэст ийм шийдвэрт хүрсэн байна. Улмаар ойрын өдрүүдэд дэлгүүрүүдийн лангуунаас Орост үйлдвэрлэсэн согтууруулах ундаануудыг авна гэж компани мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.
"Талуудын уриалга ёсоор бид Орост үйлдвэрлэсэн бүхий л барааг дэлгүүрүүдийнхээ лангуунаас буулгаж, интернетээр худалдаалахаа зогсоож байна" гэж компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Австралид амьдардаг украинчууд болон Украин байгууллагуудын орон нутгийн холбоо Оросын бүтээгдэхүүнийг импортлох, түгээх, Сидней дэх Оросын консулын газрын хаах, Оросын жуулчид, бизнесмен, оюутнуудад виз олгохоо зогсоохыг Австралийн эрх баригчдаас шаардаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ