Disney, Warner Bros Оросын нутаг дэвсгэр дээр кинонуудаа гаргахгүй

Америкийн The Walt Disney Company кинонуудаа Оросын нутаг дэвсгэр дээр гаргахыг зогсоожээ. Энэ талаарх мэдэгдлийг CNBC дамжуулсан байна.
"Украин руу үндэслэлгүйгээр халдсан, аймшигт хүмүүнлэгийн хямрал үүсгэснийг харгалзан үзээд бид тун удахгүй нээлтээ хийх Turning Red кино болон бусад кинонуудаа Оросын театруудаар гаргахаа зогсоож байна" хэмээн компанийн мэдэгдэлд өгүүлжээ. Мөн "нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс хамаарч" дараагийн шийдвэрүүдийг гаргана гэж цохон тэмдэглэсэн байна.
Үүний араас Warner Bros компани гуравдугаар сарын хоёрны өдөр товлогдсон The Batman киноны Орос дахь нээлтийг хойшлуулж байгаагаа мэдэгджээ. Тэд "Украинд үүссэн хүмүүнлэгийн хямралаас шалтгаалж" ийм шийдвэр гаргасан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ