Apple Орост бүтээгдэхүүнээ худалдахгүй

img


Apple компани бүхий л төхөөрөмжүүдээ Оросын нутаг дэвсгэр дээр худалдахгүй,  App Store, Apple Pay болон Maps зэрэг тус компанийн үйлчилгээний ажиллагааг хязгаарлахаар болсон талаараа мэдэгджээ.

 

Энэ мэдээлэл гарахаас өмнө Apple сайт дээр энэ компанийн төхөөрөмжийг захиалах боломжгүй болж байсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна. Үүний дараа Apple Орос дахь түншүүддээ техник төхөөрөмж экспортлохоо бүрэн зогсоож байгаагаа баталжээ.

 

Ийм шийдвэр гаргах болсон нь Украинд болж буй үйл явдалтай холбоотой аж. "Бид хүмүүнлэгийн хүчин чармайлтыг дэмжин, үүссэн хямралтай холбоотойгоор дүрвэгчдэд тусламж үзүүлэн, бүс нутаг дахь багуудаа дэмжихийн тулд бүхнийг хийнэ" гэж компанийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ