Д.Гансүрэн: Өчигдрийн цуглааныг Оросын ЭСЯ ажиглаж байсан

“Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс мэдээлэл хийж байна.
Хөх Монгол" бүлгэм ТББ-ын тэргүүн Д.Гансүрэн "Дэлхийн хэмжээний дайн болж болзошгүй нөхцөл байдал тулгараад байна. Тэр дундаа манай улс ОХУ -тай шууд хиллэдэг. Гэтэл санаатайгаар залуусыг өдөөн турхирсан үйлдлүүдийг зарим хүн гаргалаа. Төв талбай дээр "No War" гэсэн уриа, Украины далбаа барьсан хүмүүс жагслаа. Энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж харж байгаа. Бид Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж үзсэн учраас хүч хэрэглэн далбааг нь булаасан. Яг энэ үйл явдалтай давхцаад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэлд маш ноцтой үгнүүд байна. Маш болчимгүй мэдэгдэл хийлээ.
Талбай дээр "No War" цуглаан болж байхад ОХУ-ын ЭСЯ-наас ажиглаж байсан. Талбайн зүүн талд Оросын ЭСЯ-ны машин байсан" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ