ШУУРХАЙ: Харьковын цагдаагийн газрын барилга пуужингийн цохилтод өртлөө
Украины Харьков хотын Мужийн цагдаагийн удирдах газрын барилга пуужингийн цохилтод өртсөн талаар УНИАН мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, барилга ихээхэн эвдэрч, одоо гал асаж байгаа гэнэ. Түүнчлэн цагдаагийн барилгатай ойрхон, зам гараад байдаг Каразины нэрэмжит Үндэсний их сургуулийн Социологийн факультетын барилга ч мөн шатаж байгаа аж.
Гэрчүүдийн өгүүлснээр, эхлээд хүчтэй дэлбэрэх чимээ сонсогдож, дараа нь утаа гарч эхэлсэн байна. Дэлбэрэлтийн улмаас барилгуудын цонх шил хагарч, гадна фасад хэсэгчлэн нуржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ