Дорнод аймагт суудлын автомашин шатжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 11:12 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход Ц-ын “Верна- Аксент” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ