Пушилин: Украинчууд орон сууцны хороолол дунд хүнд зэвсэг байршуулсан

Украины үндсэрхэг үзэлтнүүдээс бүрдсэн зэвсэгт бүлэглэлүүд орон сууцны хороолол дунд хүнд зэвсэг байршуулж байгаа талаар Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Денис Пушилин өгүүлжээ.
"Донецкийн тагнуулын мэдээгээр, Украины зэвсэгт бүлэглэлүүд ойрын үед Краматорск, Славянск, Артемовск, Мариуполь болон Донбассын бусад суурингууд дунд байрлуулсан хүнд зэвсгээс довтолгоо хийхээр төлөвлөж байна. Үүний зорилго нь Орос улс иргэдийн орон сууц, дэд бүтэц, хүний аминд хүрсэн гэж буруутгах явдал" хэмээн Денис Пушилин мэдэгджээ.
Энэ мэдээллийг дамжуулсан "Российская газета" сонин Харьковд мөн орон сууцны барилгуудын дунд хүнд зэвсэг байршуулж байгааг онцолсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ