Б.Батцэцэг: Өрнөж буй үйл явдлыг сэтгэл зовнин, анхааралтай ажиглаж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд ГХ-ны сайд Б.Батцэцэг Украин улсаас монгол иргэдийг татан авсан талаар мэдээлэл өгч байна.

 

 

Украин улсаас 58 иргэнийг татан авах ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Энэ ажилд Польш улсад суудаг иргэд болон өргөмжит консул ихээхэн үүрэг гүйцэтгэлээ. Польшийн хил нэвтэрсэн иргэдээс 18 хүн Монгол руу ниссэн. Тэдний 3 нь эх орондоо ирсэн бол 15 нь Истанбулд байна. Маргааш эх орондоо ирнэ.

 

Хүсэлтээ гаргасан нийт иргэдийг татсан. Нэмж Киев хотоос дахин гурван иргэн ирэх хүсэлтээ өгөөд байна" гэсэн мэдээллийг ГХ-ны сайд Б.Батцэцэг өглөө. Одоо Украинд Монгол Улсын 20 орчим иргэн буй аж. 

 

Орос, Украины асуудалд Монгол Улс ямар байр суурьтай байгааг тодруулахад "Манай улсын байр суурь тодорхой. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэг. Энэ зарчмынхаа хүрээнд болж буй үйл явдлыг сэтгэл зовнин, анхааралтай ажиглаж байна. Хурцадмал байдал даамжирвал Европ болон дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ноцтойгоор нөлөөлж, таамаглашгүй үр дүнд хүргэх аюултай. Тиймээс холбогдох замууд дипломат арга, сайн санааны үүднээс галыг намжаах хэрэгтэй байна" гэсэн байр суурийг ГХ-ны сайд  илэрхийллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
За ийм үед ч ямар ч байсан төр засгийнхаа үгийг л дагана шүү. Янз бүрийн олон санаа энэнд ч нэг их хэрггүй байхаа. Төр засаг юу гэж шийднэ, түүнийг л биелүүлнэ.
2022-03-02
Зочин [ 122.201.31.199 ] украйн руу орос гипер звуковые циркон кинжал авангард комплекс далавчит цөмийн пуужин хэрэглээгүй украйны фашист нацистуудад 15000 мянган хүнээ айдар" азов гэсэн нацистуудын турчинов тэргүүтэй фашистуудад алуулж бөөнөөр булуулсан азовын тэнгэсээс украны усан онгоц керчийн гүүрийг дэлбэлэхээр явж орсын хоёр хөлгийг гэмтээсэн бол азован тэнгэсийг бүрэн хяналтдаа авч донецк мариуполиос неонацистуудыг 75 км хол шидлээ херсоныг бүрэн чөлөөллөө запорожийн атомын 6 блокийг 6000 мгв хамгаалтанд бүрэн авлаа одоо николаев одессын чиглэлд урагшилна одессын даргаар "айдар"-ын командлагч харис этгээдийг өнөөдөр зеленский томиллоо мөн одессын черемушка аркадий пляжийг мин укладчикаар минжүүлжээ өмнө нь румын ойролцоох могойн арлаг нацикаас чөлөөлсөн харьковын өргөн нэвтрүүлэг телевизийн цамхагийг ажиллагаанаас гаргасан 25 000 АК АВТОМАТ 10 сая сум шоронгийн гэмт хэрэгтүүд жирийн хүмүүст өгснөөс булаалт аллага дээрэм хүнсний дэлгүүр цагдаа энгийн иргэдийг алж байна украйны нацистуудын гарт малайзийн онгоцыг унагадаг бук-1 м зрк 30 амеоик жэвэлин турк байрактар хртеллер минимёт байсаар байна нисэх хүчний байлдааны онгоц бааз нислэгийн зурвас бүрэн устгагдсан орсын агаар сансарын хүчин украйны агаарын орон зайг бүрэн хяналтандаа авлаа турчинов орос хүнийг хаа байсан газар нь ал гэж байгаа ч украйны цэрэг нацист фашист бууж өгсөөр байна Америк шиг бүгдийн орон сууцтай нь хам бөмбөгдөж алахгүй бууж өгснийг гэрт нь буцааж байна орсын энэ дайн иргэний объектад огт халдахгүй байгаа украйнчууд өөрснөө дэлбэлж орсыг гүтгэдэг гарах дүрвэх коридор гаргахад замаас нь нуугдаж байсан нацик дээрэмчид хорссондоо алж байна
2022-03-02
zochin:
Zov yarijee
2022-03-02
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-03-02
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
2022-03-02
Вааг вааг
2022-03-02