БНХАУ параспортыг хөгжүүлэх номлол гаргав

Хятадын эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан спортыг хөгжүүлэх салбарт гаргах хөгжил дэвшилд зориулсан Цагаан номыг нийтэлжээ.
"Хятадад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан спортыг хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах" нэртэй баримт бичгийг Бээжингийн Паралимпийн наадам эхлэхээс нэг өдрийн өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөл гаргасан талаар Синхуа агентлаг мэдээлжээ.
1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс үүсгэн байгуулагдсанаас хойш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах тал дээр дэвшилд хүрсний дээр Хятад маягийн онцлогтой, цаг үеийн чиг хандлагад нийцүүлэн параспортыг тасралтгүй хөгжүүлж байгааг Цагаан номонд онцолжээ.
Энд дуулгахад, Паралимпийн өвлийн наадам гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд Бээжин хотноо болно. Энэ удаагийн наадам нь "Цэвэр мөс, цасан дээрх баяр баясгалантай уулзалт" уриан дор болох аж. Паралимпийн тамирчид спортын зургаан төрлөөр нийт 78 тэмцээн уралдаанд оролцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ