Оросын хакерууд Anonymous бүлэглэлийн сайтад халдан, анхааруулга өгчээ

img

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тусгай цэргийн ажиллагаа явах шийдвэр гарган, Украин руу довтолсны дараа л олон улсад алдартай Anonymous бүлэг Орост цахим дайн зарлаж байгаагаа мэдэгдсэн. Улмаар тэд Оросын төрийн байгууллагууд болон төрийн оролцоотой хэвлэл мэдээллийн сайтуудыг хакердаж эхэлсэн юм. Харин үүнд Оросын хакерууд хариу өгчээ. 

 

Оросын бүхий л мэдээллийн системийг эвдэж, банкны картнаас бүх мөнгийг авна гэж сүрдүүлж байсан  Anonymous бүлэглэл өөрсдийнхөө сайтыг ч хамгаалж чадсангүй гэж хакерууд мэдэгдсэн байна. "Anonymous, өөрсдийнхөө сайтад л анхаар" хэмээн Оросын хакерууд бичсэн талаар "Царьград" мэдээлжээ. 

 

Ийм хариултыг өгсөн бүлэг нь Оросын Killnet хакерын бүлэг гэнэ. Тэд оросуудыг Anonymous-ийн сүрдүүлгээс айх хэрэггүй, гадаадын хакеруудын хийж чаддаг зүйл нь хүмүүсийг хуурамч мэдээллээр л айлгах, "тэдний мэдээллийн бөмбөг" гэдэг нь хоосон үг хэмээжээ. Тэд ийм мэдэгдэл хийхээсээ өмнө Anonymous бүлгийн сайтыг хакердсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hahahahh site bhguishde hahaha
2022-03-07
Хаха, Anonymous груп website гүйлдээ
2022-03-06
shuud.mn shaadag site baina
2022-03-05