ВВС: Изюм хот руу агаараас довтолсны улмаас хүмүүс амиа алджээ

img

Украины Изюм хот руу шөнө агаараас довтолсоны улмаас энгийн иргэд амиа алджээ. Энэ талаар Харьков мужийн Изюм хотын дарга Володимир Матцокин мэдээлснийг ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Довтолгооны улмаас амиа алдсан хүний тоо албан ёсоор батлагдаагүй, гурваас найман хүн амиа алдсан гэж эх сурвалжууд өөр өөрөөр мэдээлж байгаа юм. Матцокины өгүүлснээр энэ довтолгооны улмаас хэд хэдэн хүүхэд амиа алдсан гэнэ.

 

Өнгөрсөн шөнийн довтолгооны улмаас хотын төв ихээхэн сүйдсэн бөгөөд нэг сум засгийн газрын барилгыг онож, хэд хэдэн цагдаа шархадсан гэж Изюм хотын дарга өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Битгий ш а а:
Муу бандыр
2022-03-03