Хятадад хүүхэд, эмэгтэйчүүдийн наймаатай тэмцэх аян эхлүүлэв

img

Хятадад хүүхэд, эмэгтэйчүүдийн наймаатай тэмцэх аяныг эхлүүлжээ. Энэ аян 10 сарын хугацаанд үргэлжилнэ гэж БНХАУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яам мэдэгдсэн байна. 

 

Тус яамны мэдэгдсэнээр цагдаагийн газар эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хулгайлах хэрэгтэй тэмцэх бөгөөд ялангуяа орон гэргүй эмэгтэйчүүд, гуйлга гуйж буй хүүхдүүд, тэнүүчлэн амьдардаг эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж илрүүлэхэд онцгой анхаарал хандуулах гэнэ. 

 

Түүнчлэн тухайн хүмүүс хэл ярианы бэрхшээлтэй, оюуны хомстолтой эсэхэд анхаарал хандуулах аж. Энэхүү аян нь хүний наймааг таслан зогсоох, золиос болсон хүмүүсийг аврах ажлын механизмыг бий болгон, сайжруулах зорилт тавьжээ.

 

Хүүхэд хулгайлах, худалдах гэмт хэрэг нь Хятадад эртнээс нааш байсан ноцтой асуудлуудын нэг юм. 2015 онд гаргасан цагдаагийн газрын мэдээллээр, жилд 20 мянган хүүхэд хулгайд алдагддаг гэнэ. 2009 онд Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яам ДНК сан үүсгэсэн бөгөөд үүний ачаар алдагдсан 6000 гаруй хүүхдийг олж чаджээ.

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уйгуур хүүхнүүд төдийгүй хятдууддаа хүртэл худалддаг муухай хүмүс юмаа
2022-03-04