Лавров: Москва Киевээс бууж өгөхийг шаардаагүй

img

Украин, Оросын хоёр дахь шатны хэлэлцээ гуравдугаар сарын хоёрны өдөр болно гэсэн мэдээлэл гарсан ч хойшлогдон, гуравдугаар сарын гуравны өдөр зохион байгуулагдахаар болсон талаар талууд мэдээлсэн. Энэ хэлэлцээ чухам хэдэн цагт талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Харин хэлэлцээгээр Оросын тал ямар байр суурьтай байгаа талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров илэрхийлсэн байна. 

 

Москва Киевээс бууж өгөхийг шаардаагүй, харин Украины бүхий л ард түмний хууль ёсны эрхийг хангах тохиролцоо санал болгож байгаа хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Аль-Жазира" телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Мөн цэрэггүйжүүлэх үзүүлэлтүүдийг тохиролцох ёстой, Украинд Оросын аюулгүй байдалд аюул занал учруулах ямар ч зэвсэглэл байх ёсгүй гэж Лавров үзэж байгаа аж.

 

Энд дуулгахад, хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч талууд анхны хэлэлцээгээ хийсэн юм. Улмаар энэ нь зөвхөн эхний шат хэмээн зарлаад, дараагийн хэлэлцээг товлож байлаа. Хоёр дахь шатны хэлэлцээг Беловежийн төгөлд болно гэсэн мэдээлэл гарсан ч Украины тал "хэлэлцээ болно, гэхдээ Беловежийн төгөлд биш" хэмээн мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Украины арми бүрэн цохигдож, зэвсэг технигээ устгуулж, гол хүчээ 5 хан өдрийн дотор бүслүүлж шүдгүй араатан болоод байна ЮУНЫ ЧИНЬ ХҮНД БАЙДАЛ
2022-03-04
зочин:
“Унтаж байгаа баавгайг цочоож сэрээж болохгүй. Заавал бариулдаг” гэсэн үг байдаг. Америкийн утсан хүүхэлдэй Зеленский Оросын унтаж байгаа баавгай Путиныг цочоож сэрээлээ. Одоо Путин гэдэг хүчирхэг баавгайд бариулж идүүлэх нь тодорхой боллоо. “Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно” гэсэн үг байдаг. Үхэл нь ирсэн Америкийн утсан хүүхэлдэй Зеленский гэдэг хулгана оросын Путин гэдэг хүчирхэг мууранд бариулж үхэх нь тодорхой боллоо.
2022-03-03
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-03-03
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
2022-03-03
Сэдэлт нь Орос биш Украйн НАТО-д элсэнэ,цөмийн зэвсэгтэй болно гэсэн үг үйлдлээс болсон.
2022-03-03
иргэн:
Энэ дайнд хэн ч ялахгүй Оросууд хүнд байдалд орлоо доо!. 1 хүн удаан төр барих ийм аюултай!!!
2022-03-03
Зочин:
Украины арми бүрэн цохигдож, зэвсэг технигээ устгуулж, гол хүчээ 5 хан өдрийн дотор бүслүүлж шүдгүй араатан болоод байна ЮУНЫ ЧИНЬ ХҮНД БАЙДАЛ
Сэдэлт нь Орос биш Украйн НАТО-д элсэнэ,цөмийн зэвсэгтэй болно гэсэн үг үйлдлээс болсон.