Монголын тариаланчдын V чуулган болно

Монголын тариаланчдын үндэсний холбооноос "Газар тариалангийн асуудлууд, цаашид шийдвэрлэх арга зам" сэдвээр хэвлэлийн хурал хийж байна.
Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөл "Монголын тариаланчид хаврын тариалалтын өмнө тавдугаар их хурлаа зарлан хуралдуулна.Тодруулбал, гуравдугаар сарын 10-нд хуралдана.
Дайн самууны улмаас газар тариаланд хэрэглэдэг импортын бүтээгдэхүүнүүд, техник тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтэд саад үүсч эхэлсэн. Өмнөх жилүүдэд оны эхэнд хөрсөө бордох бордоогоо татаж авсан байдаг байсан. Гэтэл өнөөдөр бордоогоо татаж авч чадаагүй. Урд болон хойд хөршийн эдийн засгийн хориг, тээврийн гацаанд орчихсон. Нөгөө талаас бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тиймээс энэ хавар тариаланчид хэрхэн тариа будаагаа тарих вэ гэдэг маш хүнд сорилтын өмнө их чуулганаа хийх гэж байна.
Хамгийн чухал асуудал бол хүнсний аюулгүй байдал. Бид гурил, мах, хүнсээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг. Жишээлбэл, Улаанбуудайг 100 хувь дотооддоо боловсруулдаг. Төмс хүнсний ногоо тариаланчийн гараас айл бүрийн ширээн дээр очдог. Урд жилүүдэд энэ бүтээгдэхүүний хангамж доголдож байсан. Хэдийгээр бид төмс ногоогоо 100 хувь хангаж байгаа ч гэсэн 2022 оны намар 100 хувь төмс ногоогоо дотоодоосоо хангаж чадах уу гэдэг асуулттай тулаад байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ