Украин Германаас танк, шумбагч онгоц, байлдааны онгоц хүсжээ

img

Берлин дэх Украины Элчин сайдын яамны ажилтнууд танк, шумбагч онгоц, байлдааны онгоц зэрэг нэмэлт зэвсэглэл олгох хүсэлтийг ХБНГУ-д гаргажээ. Тэд энэ хүсэлтээ Германы канцлер Олаф Шольц, Гадаад хэргийн яам болон Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн талаар DW агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, танк, шумбагч онгоц, байлдааны онгоцноос гадна хуягт тээвэрлэгч, артиллерийн систем, зенит пуужингийн комплекс, байлдааны болон туслах нисдэг тэргүүд, тагнуулын болон байлдааны дрон, тээврийн онгоц хүссэн гэнэ.

 

Эдгээр техникүүд нь Украины Зэвсэгт хүчинд нэн яаралтай шаардлагатай байгаа тул "аль болох богино хугацаанд" нэмэлт зэвсэг нийлүүлэх талаар шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Горьдох муухай,төмсөг дэлэн чинь хавдана.
2022-03-04
зочин:
украинчууд хүн хүчний хохиролоо тоохгүйгээр 2-3 сар тэсчих хэрэгтэй. партизаны дайнаар. Xарин энэ хугацаанд Oросын эдийн засаг хүндэрч дайнд дургуйцсэн дотоодын үймээн самуун, гадны хоригт байдгаа алдаж байгаа саятангуудын хуйвалдаан нь украиныг дахин сэргээнээ.
2022-03-04
Горьдох муухай,төмсөг дэлэн чинь хавдана.