Орос, Украин Черниговоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх талаар хэлэлцжээ

Баасан гарагийн оройноос эхлэн ОХУ, Украин Оросын цэргийнхний бүсэлэн Чернигов хотоос хүмүүсийн нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Алекей Арестович мэдээлснийг ТАСС дамжуулсан байна.
Украины талын мэдэгдсэнээр, пүрэв гарагт Беловежийн төгөлд болсон, Орос, Украины хоёр дахь шатны хэлэлцээний хүрээнд энэ асуудлыг хэлэлцсэн байна. "Нөхцөл байдал шийдэгдэж байна. Оршин суугчдыг гаргах, нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн хүргэх хүмүүнлэгийн корипор байгуулах тухай яригдаж байгаа юм" хэмээн Арестович өгүүлжээ.
Тэрбээр Чернигов хотын нөхцөл байдлыг хурцадмал байгаа гээд хүмүүнлэгийн асуудлыг Оросын талтай төдийгүй олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэж байгаа гэдгийг онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ