Э.Парсонс: Паралимпчид боломж байвал бүхнийг хийж чадна гэдгээ бусдад харуулдаг

img

Баасан гарагийн үдэш Хятадын нийслэл Бээжин хотод 2022 оны өвлийн Паралимпийн наадмын нээлт боллоо. Ёслолын ажиллагаа Бээжингийн Шувууны үүр нэрээрээ алдартай цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. 

 

 

Паралимпийн наадмын ёслолын арга хэмжээнд оролцсон нийт оролцогчдын 30 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж нээлтийн ёслолын найруулагч Жан Имоу өгүүлжээ.

 

,

 

Энэ удаагийн наадамд дэлхийн 46 орон оролцож байгаа юм. Өмнө нь энэ тоо 48 байсан ч харамсалтай нь ОХУ-ын үйлдлээс болж Оросын тамирчид, Оросыг дэмжсэн гэж Беларусийн тамирчид тэмцээнээс хасагдсан юм.

 

 

Паралимпийн наадмаар уулын цанын спорт, биатлон, цана, слеж хоккей, сноуборд, тэргэнцэртэй керлинг гэсэн спортын зургаан төрлөөр 78 багц медалийн эзэд тодрох юм.

Олон улсын Паралимпийн хорооны тэргүүн Эндрю Парсонс хэлсэн үгэндээ дэлхийн нийт хүн амын 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байдаг гэдгийг онцоллоо.

 

"Дэлхийн хүн амын 15 хувюь нь хөгжлийн бэрхшээлтэй бол паралимпчид үлдсэн 85 хувьд багтах хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөд нь боломж олгвол хүссэн бүхнээ хийдэг гэдгийг харуулдаг юм. Тиймээс л бид WeThe15 хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд энэ хөтөлбөрийн тусламтайгаар хөгжлийн бэрхшээлд анхаарал хандуулах аяныг явуулах хүсэлтэй" хэмээн Эндрю Парсонс мэдэгджээ.

 

Олон улсын паралимпийн хорооны тэргүүн үг хэлсний дараа БНХАУ-ын дарга Ши Жинпинь Паралимпийн наадам нээгдсэнийг албан ёсоор зарлалаа. Ингэснээр гуравдугаар сарын 13-ныг дуустал онцгой тамирчид паралимпийн дэвжээн дээр эвлэлдэн нэгдэх юм. 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ