TikTok Орос дахь ажиллагаагаа түр зогсоов

img

Хятадын TikTok олон нийтийн сүлжээ Орос дахь үйл ажиллагаагаа түр зогсоохоор болжээ. TikTok-ийн албан ёсны сайт дээр мэдээлснээр, гуравдугаар сарын зургааны өдрөөс эхлэн ОХУ-д шинэ контент цацах, шууд дамжуулалт хийх боломжгүй болох аж. Ийнхүү TikTok-ийг зогсоохоор болсон нь "хуурамч мэдээллийн тухай" хууль батлагдсантай холбоотой юм байна.

 

"Хуурамч мэдээллийн тухай Оросын шинэ хууль гарсантай холбоотойгоор бид манай видеосервис дэх шууд дамжуулалт болон шинэ контент нийтлэхийг зогсоохоос өөр сонголт үлдсэнгүй" хэмээн компанийн мэдэгдэлд өгүүлжээ. 

 

TikTok олон нийтийн сүлжээний захиргааны мэдээлснээр Оросын хэрэглэгчид урьдын адил зурвас солилцож болно, энэ үйлдлийг хэвийн ажиллагаатай үлдээх гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оросын шүтэгчид Оросд очиж амьдарна уу. Энд байдаг шигээ чалчиж эхэлвэл 15 жил шоронд. Хүний үгээр бөгсийг нь долоож амьдрагч монголчууд хичнээн олон байдаг юм бэ, эргүү ацнууд
2022-03-07