ОХУ нөхөрсөг бус орнуудтай хэрхэн харилцах вэ

Оросын Холбооны Улсын Засгийн газар нөхөрсөг бус орнуудын жагсаалтыг гуравдугаар сарын долооны өдөр шинэчлэн баталсан. Энэ жагсаалтад ОХУ, Оросын компани, иргэдийн эсрэг нөхөрсөг бус үйлдлүүд нь чиглэсэн гэгдэх улс орнууд багтжээ. Жагсаалтад багтсан улс орнуудын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг компаниудтай харилцах журмыг ч мөн баталсан байна.
"Нөхөрсөг бус орнууд"-ын жагсаалтад Оросын эсрэг аливаа хориг арга хэмжээ, хязгаарлалтын арга хэмжээ тавьсан Австрали, Албани, Андорра, Их Британи, ЕХ-ны орнууд, Исланд, Канад, Лихтенштейн, Микронези, Монако, Шинэ Зеланд, Норвеги, БНСУ, Сан-Марино, Хойд Македони, Сингапур, АНУ, Тайвань, Украин, Черногори, Швейцар, Чех улс багтжээ.
ОХУ ийнхүү "нөхөрсөг бус орнууд"-ын жагсаалтыг баталснаар эдгээр улс орнуудын компани, иргэд Оросын талтай гэрээ хэлэлцээр хийх тохиолдолд Оросын санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтад хяналт тавих тусгай комисс энэ асуудлыг шийдвэрлэх юм байна. Комиссын бүрэлдэхүүнд Оросын Төв банк, Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгчид багтжээ.
Журамд зааснаар, "нөхөрсөг бус орнууд"-ын компанитай гэрээ хэлэлцээр хйихээр бол зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах аж. Ингээд комисс энэ хүсэлтийг хүлээн авч, татгалзсан эсвэл зөвшөөрсөн хариу өгөх юм байна. Хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд төлбөр төлөгч нь Оросын банканд гадаадын зээлдүүлэгчийн нэр дээр тусгай рублийн данс нээж, бүхий л төлбөрийг тухайн өдрийн Төв банкны ханшаар рублиэр хийх аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ