Шинээр 189 халдварын тохиолдол батлагдаж, нас баралт БҮРТГЭГДЭЭГҮЙ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 189 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 91 Улаанбаатарт, 98 орон нутагт бүртгэгдэв.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1377 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 315 хүний биеийн байдал хөнгөн бол 14 хүн нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ