
Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд “Миний хобби” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ.
Эл үзэсгэлэнд хошууч генерал Б.Баярмагнай, бригадын генерал Ж.Бадамбазар, хурандаа Ө.Батмөнх нарын найман хүний хувийн төрөлжсөн цуглуулгын хутга, урилга, их бууны загварууд, сувинер зэрэг ховор зүйлүүд дэлгэгдэх аж.
Үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл олны хүртээл болох юм байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ